Узбекистаны хууль сахиулах байгууллагууд «Узбекийн металлургийн комбинат» (Узметкомбинат) ХК-ийн удирдах зөвлөлийн хуучин дарга Дилшод Ахмедовыг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан байна. Холбогдох «улаан мэдэгдэл» Интерполын мэдээллийн санд нийтлэгдсэн гэж Daryo.uz мэдээлэв.