- Томүжин Алтернатив сургууль завершает 6-й учебный год
- Школа расширяется: с 2026-2027 учебного года откроются 6-8 классы
- Школа делает акцент на развитие навыков, а не только на поступление в вузы
Гэхдээ хүүхэд бүр — өөрийгөө сорьж, олон зүйл оролдож, сэтгэлээ дүүргэдэг зүйлээ олсон, өөрийн бодол, санаагаа илэрхийлж чаддаг, буруу, шударга бус зүйл дээр дуугарч, тэмцэж чаддаг, эхлүүлсэн ажлаа дуусгаж чаддаг ийм л хүн болж 12-р ангийн төгсөх ёстой гэж бид итгэдэг.
Хүний амьдралын хамгийн том аялал бол ерөнхий боловсролын 12 жил байдаг.
Энэ хугацаанд хүн уншиж, бичиж сурч, өөрийн бие махбод болон хорвоо ертөнцтэй танилцаж, найз нөхөдтэй болж, бие даан суралцаж, өөрийгөө илэрхийлж эхэлдэг.
Мөн нийгэмдээ зөв иргэн болон төлөвшиж, юунд дуртай, юунд дургүйгээ ойлгож, ирээдүйн зорилгоо тодорхойлж, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болж, бие даасан шийдвэр гаргаж суралцдаг.
Товчхондоо — боловсролын систем хүнийг амьдралд бэлтгэх ёстой. Гэхдээ бид үнэхээр тэгж чаддаг болов уу?
Яг энэ “юу” гэхээс илүү “яаж” гэдгийг өөрчлөхөөр үүсгэн байгуулагдсан Томүжин Алтернатив сургууль 6 дахь хичээлийн жилээ өндөрлөх гэж байна.
“Сургууль нь оролдож, алдаж болох аюулгүй орчин байх ёстой.”
Биднийг олон хүн ахлах сургууль гэдгээр нь мэддэг. Магадгүй бидний үр дүнгийн нэг хэсэг нь — дэлхийн топ их, дээд сургуулиудад тэнцсэн сурагчид болохоор тэр байх. Бид ирэх хичээлийн жилээс “ЭРТ ЭХЭЛ” буюу 6-12-р ангитай дунд, ахлах сургууль болж байгаагаа дуулгахад таатай байна. Тун удахгүй БАГА ангиа ч мөн нээх болно.
2026–2027 оны хичээлийн жилд Томүжин Алтернатив сургууль:
- Шинээр бүрдэх 6, 7, 8-р ангидаа
- Ахлах анги болох 9–11-р ангидаа элсэлт авч байна.
Хүүхдийг зөв орчинд, зөв хөтөлбөрөөр, зөв шахаж чадвал үр дүнд хүрэх магадлал өндөр.
Toмүжин алтернатив сургуультай холбогдох:
Утасны дугаар: 77773111
Instagram: @tomujinalternativeschool
Facebook: Tomujin Alternative School
E-mail: admissions@tomujin.edu.mn
Website: tomujin.edu.mn
Эх сурвалж: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий