Өмнөд Солонгосын давж заалдах шүүх хуучин анхны хатагтай Ким Гон Хи-д хувьцааны залилан, хээл хахуулийн хэргээр хорих ялыг шинэчлэн тогтоожээ. Нэгдүгээр сард түүнийг 20 сар хорих ялаар шийтгэсэн бол одоо дөрвөн жил болгон нэмэгдүүлсэн байна. Мөн түүнд 50 сая вон (ойролцоогоор 34 мянган ам.доллар) торгууль ногдуулсан гэж AFP мэдээлэв.